"World Central Kitchen" ашгийн бус байгууллага болон Газын эрх баригчдын мэдээлснээр, Газын өлсгөлөнд нэрвэгдсэн энгийн иргэдэд хоол хүнс хүргэж байсан багийн таван тусламжийн ажилтан, тэр дундаа гадаадын иргэд Израилийн дайралтын үеэр амь үрэгджээ.
Амь үрэгдэгсдийн дунд Палистины нэг иргэн байсныг Австралийн тал баталжээ.
CNN-ийн олж авсан видео бичлэгүүдэд төвийн Дейр Аль-Балах хотод болсон агаарын цохилтын дараа "World Central Kitchen"-ийн хантааз өмссөн олон хүний цогцсыг харуулжээ. Бичлэг дээр Их Британи, Польш, Австралийн паспортууд харагдаж байна.
"World Central Kitchen" нь гамшигт нэрвэгдсэн бүс нутаг, олон нийтийг хоолоор хангадаг сайн дурийн байгууллага юм. Энэ хүн амын тал хувь нь өлсгөлөнд нэрвэгдээд буй Газад нэн шаардлагатай хоол хүнс хүргэдэг цөөхөн тусламжийн байгууллагуудын нэг юм.
"World Central Kitchen"-ий үүсгэн байгуулагч Хосе Андрес CNN-д таван хүн нас барсныг баталжээ. Андрес твиттер хуудсандаа "Өнөөдөр @WCKitchen манай хэд хэдэн эгч, дүү нараа Газын зурваст IDF-ийн агаарын цохилтод амиа алдсан. Бид тэдний гэр бүлийнхэнтэй үргэлж хамт байх болно" гэж бичжээ.
Л.Сайнаа