2022 оны Үндэсний их баяр наадмаар "Улсын арслан" цолонд хүрсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул Улсын арслан Б.Орхонбаяр чимээ сураггүй байна. Түүнийг бэртэлтэй гэх яриа л бий. Тэгвэл бид түүний дэмжигч нарт зориулан сонирхолтой 14 баримтыг нь дэлгэж байна.
Баримт 1
Тэрбээр 1998 оны долоодугаар сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төржээ.
Баримт 2
Үндэсний бөхийн анхны цол нь Сумын заан байв. Уг цолыг тэр 2016 онд хүртэж байлаа.
Баримт 3
Үүний дараа 2018 онд аймгийн арслан цол хүртсэн. Тэгэхдээ тэр Сэлэнгэ аймгийн баяр наадамд Аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлсэн юм. Дараа жил нь буюу 2019 онд Сэлэнгэ аймгийн баяр наадамд тухайн үед Аймгийн арслан байсан одоогийн Улсын начин Н.Баярбаатараар найм даван түрүүлж, аймгийн арслан цолоо баталж байв.
Баримт 4
Түүний багш нь Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй билээ. Б.Орхонбаяр нь "Таван Хан" дэвжээ, "Алдар" спорт хороо, "Атар трейд" ХХК-ийн харьяат бөх юм.
Баримт 5
Аймгийн хурц арслан цол хүртсэн даруй тэрбээр 2019 оны Улсын баяр наадамд зодоглож, 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртсэн билээ.
Баримт 6
Түүний дээрх амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм. Ийнхүү тухайн онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн болсон. Түүний дараагаар уг амжилтыг Улсын начин Э.Батмагнай давтжээ.
Баримт 7
Тэрбээр 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм.
Баримт 8
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр ес давж, Улсын арслан цол хүртсэн билээ. Тэгэхдээ арвын даваанд Улсын харцага байсан О.Хангайд унасан.
Баримт 9
Тэрбээр 2022 оны Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын арслан цол хүртжээ. Нэгийн даваанд Тува улсын бөх Мижитдорж Сайын, хоёрын даваанд Аймгийн начин Н.Базарсүрэн, гурвын даваанд Аймгийн арслан М.Отгонням, дөрвийн даваанд Аймгийн арслан Д.Алтанцоож, тавын даваанд Аймгийн арслан Д.Бадамгарав, зургаагийн даваанд Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж, наймын даваанд Улсын харцага Б.Бат-Өлзий, есийн даваанд Даян аварга Н.Батсуур.
Баримт 10
2022 оны баяр наадам үзүүр булааснаасаа хойш тэр Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан барилдаан, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан, Санжмятавын Шагж аваргын нэрэмжит барилдаануудад түрүүлсэн.
Баримт 11
Харин Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаан 102 жилийн ойгоор Улсын заан Б.Бат-Өлзийд долоогийн даваанд унаж, мөрөндөө бэртэл авчээ. Уг бэртэл эдгэж өгөхгүй удсан гэж хүмүүс ярьж буй
Баримт 12
Тухайн барилдаанаас хойш Улсын арслан Б.Орхонбаяр АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд тав давж, Төв аймгийн 100 жилийн ойн барилдааны долоогийн даваанд Улсын заан Б.Батмөнхөд унасан.
Баримт 13
Тэрбээр сагсанбөмбөг сайн тоглодог. 2023 оны Бүх ододын сагсанбөмбөгийн тэмцээнд оролцсон.
Баримт 14
Хүмүүс түүнийг Улсын гарди Б.Гантогтохын охин, Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин болох волейболын мастер Г.Хандсүрэнтэй үерхдэг гэх яриа гаргасан. Гэвч тэд найзууд гэдгээ хэлсэн юм.
Баримт 15
Тэрбээр өнөө жил найм давж, есийн даваанд ДАРХАН АВАРГА цолны болзол хангаад байгаа Н.Батсуурьт унасан. Барилдаан маргаантай болсон ч түүний тохой түрүүлж газардсан тул хүлээн зөвшөөрч тахимаа өгсөн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (35)