БАРИМТ 1
Гэр бүлийн хувьд нөхөр Ц.Амарсанаа нь ШУТИС-д ажиллаж байсан, хүү А.Санчир нь “Топ транспорт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч.
БАРИМТ 2
А.Адъяасүрэн Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаачаар төгсөж, Түүхийн ухааны магистр, боловсролын ухааны доктороор суралцаж байсан, 4 жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай.
БАРИМТ 3
А.Адъяасүрэн гишүүний амьдралын олон үйл явдал 7-гийн тоотой холбогддог тул, бэлгэшээж явдаг.
БАРИМТ 4
Монголын анхны жолооны курсуудын нэг “Номгон Санчир” ХХК-ийн захирлаар 20 гаруй жил ажиллахдаа 40,000 жолооч бэлтгэсэн хэмээдэг.
БАРИМТ 5
А.Адьяасүрэн гишүүн парламентад сонгогдохоосоо өмнө нэг нутгийн гэгддэг, Ерөнхийлөгч Х.Баттулгын албан бус зөвлөхөөр ажиллаж байсан нь нэр дэвшихэд нөлөөлсөн гол “хөзөр” нь болсон. Одоо ч тэрбээр АН-д хүчтэй нөлөөтэй байгаа экс Ерөнхийлөгчийн фракцын гол хөзөр болсоор буй.
БАРИМТ 6
УИХ-ын 3-р тойрогт, Баянхонгор аймагт 19,076 хүний саналаар буюу 42.12 хувиар сонгогдсон.
БАРИМТ 7
А.Адъяасүрэн гишүүн УИХ-ын чуулганы нээлтийн үеэр С.Ганбаатар гишүүнтэй жижигхэн “романс” үүсгэсэн нь, олны анхаарлын төвд оруулсан.
БАРИМТ 8
Сонгогдсоных нь дараа Баянхонгорын Д.Ганбатыг “Бидон”-ых нь, А.Адъяасүрэнг авлигын гэх асуудлаас нь болоод тангараг өргүүлэхгүй гэж эсэргүүцэж байсан.
БАРИМТ 9
УИХ дахь АН-ын бүлгийн даргын сонгуульд, гурван гишүүн нэрээ дэвшүүлсэн ч Н.Ганибал, А.Адьяасүрэн нар нэрээ татсанаар О.Цогтгэрэлийг бүлгийг даргаар сонгож байжээ.
БАРИМТ 10
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй гэсэн үндэслэлээр АН-ын бүлгийн 10 гишүүн төв талбайд өлсгөлөн зарласны нэг нь, бас цорын ганц эмэгтэй нь А.Адьяасүрэн гишүүн байсан.
БАРИМТ 11
Д.Ганбат, А.Адьяасүрэн гишүүн нар нутагтаа 500 төгрөг болон мянган төгрөгөөр багцалсан бэлэн мөнгө тараасан нь нутгийн хөгшдөө баярлуулсан ч, хууль зөрчсөн хэмээгдэн олон нийтийн анхааралд өртсөн.
БАРИМТ 12
А.Адъяасүрэн гишүүний санаачилсан хуулиуд Хамтын тэтгэврийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зэрэг хууль, тогтоолын төслүүд дээр ажиллаж, өргөн барьжээ.
БАРИМТ 13
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж байсан.
БАРИМТ 14
Ирцийн мэдээлэл Ирсэн Чөлөөтэй Тасалсан Хоцорсон 2023 54.3% 31.4% 14.3% 277 минут
БАРИМТ 15
Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлэгээс харахад өөрийн орлого нь гишүүн болсноосоо хойш 16+ дахин буурсан байна. Он Нийт орлого Өөрийн орлого Гэр бүлийн орлого 2019 818,000,000₮ 800,000,000₮ 18,000,000₮ 2020 888,824,530₮ 823,224,530₮ 65,6000,000₮ 2021 144,390,780₮ 49,107,140₮ 95,283,640₮ 2022 136,187,740₮ 48,547,740₮ 87,640,000₮
БАРИМТ 16
УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК, “Топ капитал” ХХК, “Ти Эс Ти” МСҮТ, “ХАБ таны төлөө” ТББ гэсэн АРВАН компанид хувь эзэмшдэг тухайгаа ХОМ-тээ мэдүүлж байсан.
БАРИМТ 17
А.Адъяасүрэн гишүүн өөрийн хамаарал бүхий компаниудынхаа 680 автомашинд, олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл хууль бусаар авсны хариуд өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдсан.
БАРИМТ 18
“Хахууль өгсөн” гэх А.Адъяасүрэн гишүүний хэрэг, прокурорт “үлдэж”, авлига авсан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам шүүгдсэн.
БАРИМТ 19
2021 онд А.Адъяасүрэн гишүүний дээрх авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдорж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.
БАРИМТ 20
А.Адъяасүрэн гишүүний хэргийг хүчингүй болгосон, Нийслэлийн прокурор Ш.Нямдорж албан тушаал буурч, Баянзүрх дүүргийн прокурорт очоод байхдаа авлигын хэрэгт холбогдож, улмаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлжээ.
БАРИМТ 21
А.Адъяасүрэн гишүүн болохоосоо өмнө Авилгатай тэмцэх газарт Д.Доржсүрэн мөрдөгч дээр шалгагдаж байсан бөгөөд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Д.Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байдаг. А.Адъяасүрэн гишүүнд холбогдох хэрэг Д.Доржсүрэн мөрдөгчийг шүүгч болсноос хойш ил болж байжээ.
БАРИМТ 22
2021 оны 10 сард А.Адъяасүрэн гишүүний хамаарал бүхий, авилгын хэрэгт дурдагдаад байгаа компаниудын регистрийн дугаарыг өөрчлөгдөлгүйгээр зөвхөн нэр болон эзэмшигчийн нэрийг өөрчлөгдөж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна.
БАРИМТ 23
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, түүний төрсөн эгч А.Аюуш нарын үүсгэн байгуулсан, нүүрсний компаниудыг нэр дээрээ шилжүүлж авсан “Friendship & fortune’s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн Виржинийн арлуудад бүртгэгдэж, оффшор компани болжээ. Харин “Нүүрсний сонсгол” 6-р сард болсон.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийнх нь талаар мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдаж авахаар зарлажээ. Түүний хамгийн алдартай 5 зураг болон манай сайтын асууж байсан 24 асуулт
Сэтгэгдэл (4)