Мексикийн өмнөд эргээс найман хятад цагаач АНУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн ч голын урсгалд завь нь хөмөрсний улмаас нас барсан байсныг албаныхан тогтоожээ.
Долоон эмэгтэй, нэг эрэгтэйн цогцсыг баасан гарагт Оаксака мужийн Сан Франциско дел Мар хотын далайн эрэг дээрээс олсон гэж мужийн прокурорын газраас мэдэгдэв. Мексикийн эргээс завь хөлөглөн АНУ руу нэвтрэхийг оролддог цагаачид ихэвчлэн хяналттай хуурай замын шалган нэвтрүүлэх цэгүүдийг тойрч гарахыг хичээдэг. Энэ нь тэдний амь насыг улам бүр эрсдэлд оруулдаг байна.
Оаксака мужийн прокурорын газраас цагаачид Гватемалын хилийн ойролцоох Чиапас мужийн Тапачула хотоос пүрэв гарагт хөдөлсөн. Тэгэхдээ нэгэн Мексик эрийн завийг худалдаж авсанг гэж мэдэгдэв. Энэхүү аялалаас нэг хятад хүн амьд гарсан гэж мэдэгдэлд дурджээ.
Прокурорын газраас уг хэргийн талаар холбооны агентлагуудтай хамтран ажиллаж, цогцсыг танихын тулд Мексик дэх Хятадын элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа гэж мэдэгджээ.
Л.Сайнаа