Орегон муж улсын нэгэн эр мултарсан аварга том хөрөөний ирэнд оногдон, дундуураа хуваалгах шахжээ. Уг хөрөөний ир супермаркетийн авто зогсоолоор дамжиж, дэлгүүрийн хаалгыг онож байгааг дүрс бичлэгээс харж болно. Сонирхолтой авч бичлэгт уг эр үхлээс арай ядан мултарсан нь цочирдмоор байлаа.
Шэйн Реймчег өнгөрсөн пүрэв гарагт Евгений хотын "Quicktrips Neighborhood Market" руу орж байх үед ойролцоох барилгын талбайгаас бетоны хөрөө төхөөрөмжөөсөө мултарч таарав.
KEZI-ийн олж авсан хяналтын камерын бичлэгт бүх зүйл тод харагдаж байгаа. Харин энэ тухайд амьд гарсан Шэйн Реймче "Би маш чанга чимээ сонссон. Удалгүй цонхоор хартал шуудуунд нэг залуу унаж байхыг харлаа. Мөн дөрвөн фут ир намайг хөнөөхөөр ирсэн юм шиг. Надад аз таарлаа" гэжээ.
Л.Сайнаа