Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн хоёрдугаар сард Оросын шоронд нас барсан билээ. Улмаар хакерууд Кремлийн эсрэг өшөө авахаар хөөцөлдөж эхэлсэн байна.
Хачирхалтай нь тэд Оросын шоронгийн системтэй холбоотой компьютерийн сүлжээнд нэвтрэн, Навальныйгийн зургийг шоронгийн вэб сайтад байршуулсан байна. Тэгэхдээ тэд "Алексей Навальный урт наслаарай!" хэмээх утга бүхий бичвэрийг Навальный болон түүний эхнэр Юлия нарын улс төрийн цуглаан дээр авахуулсан гэрэл зургийн хамт байршуулжээ.
Аюулгүй байдлыг бүхий программчлалыг давж, Оросын олон зуун мянган хоригдол, тэдний төрөл төрөгсөд, холбогдох хүмүүсийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг хулгайлсан нь энэ. Тэр дундаа Навальный хоёрдугаар сард нас барсан Арктикийн колони дахь хоригдлуудын талаарх мэдээллийг хакерууд илчлэв.
Өөрсдийгөө Оросын цагаачид, украинчууд зэрэг үндэстэн ястны холимог гэдэг тэдгээр хакерууд хоригдлууд болон тэдний төрөл төрөгсдийн утас, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг олон нийтэд ил болгосон гэнэ. Мэдээллийн санд 800 мянга орчим хоригдол болон тэдний төрөл төрөгсөд, холбоо барих хүмүүсийн талаарх мэдээлэл байгаа ажээ.
Мөн тэд Оросын шоронгийн системийн цахим комиссар руу нэвтэрч, гэр бүлийн гишүүд хоригдлуудад шоронгийн онлайн дэлгүүрээс хоол хүнс худалдан авч, гоймон, үхрийн лаазалсан мах зэрэг бүтээгдэхүүний үнийг нэг рубль болгон өөрчилсөн байна. Сонирхуулахад эдгээр нь ихэвчлэн эдгээр бараа 1 доллараас дээш үнэтэй байдаг.
Л.Сайнаа