Зэвсэгт цагдаа нар Перугийн засгийн газрын ордон болон ерөнхийлөгч Дина Болуартегийн хувийн байшинд нэгжлэг хийж, авлигын хэргийн урьдчилсан мөрдөн байцаалтын хүрээнд "Rolex" болон бусад тансаг бугуйн цагнуудыг хурааж авлаа.
Баасан гаргийн орой тус улсын ерөнхийлөгч Дина Болуарте хаалга онгойлгох тушаалыг үл тоомсорлосон учир цагдаа нар түүний байшингийн хаалгыг эвдсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Перугийн мэдээллийн хэрэгслээр, Ла Энсеррона Болуартегийн цагны талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны үр дүнд олон нууцуудыг илчилсэн гэв. Тэд ерөнхийлөгчийнхөө олон мянган гэрэл зургийг судалж үзээд Болуарте дор хаяж 14 тансаг цаг эзэмшдэг болохыг тогтоожээ. Перугийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ үйл явдлыг "Rolex-ийн хэрэг" гэж нэрлэсэн.
Болуарте өөрийгөө өмөөрч байгаа, түүнчлэн энэ бүх хөрөнгө нь түүний шаргуу хөдөлмөрийн үр дүн гэж мэдэгджээ. Тэрбээр "Би ерөнхийлөгчийн ордонд цэвэрхэн ирсэн хүн, Перугийн ард түмэнд амласан ёсоороо гар цэвэр явах болно" гэж тэр хэлэв.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир түүний гэм буруутай эсэх удахгүй ил болно.
Л.Сайнаа