Балтимор дахь "Фрэнсис Скотт Кей" гүүрийг асар том ачааны хөлөг онгоц мөргөж нураасан үйл явдалд хэн буруутай эсэх тухай яриа олныг хамрав. Ямартай ч буруутай этгээд, компани олон тэрбум долларын хариуцлагын нэхэмжлэлд унах нь тодорхой байгаа. Гэвч далайн даатгалын компаниуд ихэнх зардлыг хариуцах болно.
Уг хэрэгт төрөл бүрийн өмчлөгчид, компаниуд оролцож байгаа. Тэдний ярьж буйгаар уг хэргийг Титаник живэхээс өмнөх далайн хууль тогтоомжийн дагуу шийдэх боломжтой гэнэ. Гэвч энэ нь маш төвөгтэй байх болно гэв.
Америкийн тэнгисийн андеррайтеруудын хүрээлэнгийн ерөнхийлөгч Жон Миклусын хэлснээр хохирлын нэхэмжлэл нь тэрбум ам.доллар давах магадлалтай. Шүүх ажиллагаа олон жил үргэлжилнэ" гэжээ. Харин Barclays-ийн шинжээчид гамшгийн улмаас учирсан даатгалын нөхөн төлбөрийн нийт зардал 3 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж тооцоолж байна.
Дали гэх нэртэй уг хөлөг онгоцыг Сингапурт төвтэй "Grace Ocean Private" компани эзэмшдэг нь тогтоогдсон. Тэд "Британниа" гэх даалтгалын компанид даатгуулжээ.
"Британиа" бол далай тэнгисийн ачаа тээврийн 90 хувийг хариуцдаг консорциум болох "P&I" клубийн олон улсын группийн дэргэдэх далайн даатгалын гишүүн клубуудын нэг юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)