Италийн Болонья дахь алдарт Торре Гарисенда цамхаг сүйрлийн ирмэг дээр байна. Эртний түүхийн чухал өв болох уг цамхаг нурах аюулд өртсөн тул Пизагийн цамхагийг бэхэлсэнтэй ижил аргыг ашиглан аврах төлөвлөгөөг боловсруулжээ.
48 метр өндөр Гарисенда цамхаг нь XII зуунд хойд хотын түүхэн сэргэлтийн үед баригдсан боловч хоёр зууны дараагаас хазайж эхэлсэн гэдэг. Өнөөдөр энэ нь дөрвөн градусын өнцгөөр хазайсан нь Пизагийн цамхагийн одоогийн 3.9 градусын налуугаас иүү үзүүлэлт болов.
Өнгөрсөн оны сүүлээр Гарисендагийн эргэн тойрон дахь гудамжуудыг хэсэг хугацаанд битүүмжилж, эрдэмтэд уг байгууламжийн суурь хэсгийг сайтар судалсны эцэст нурах "өндөр эрсдэлтэй" гэж дүгнэжээ.
Болонья хотын дарга Маттео Лепоре лхагва гарагт Пиза дахь цамхагийг аврахад ашиглаж байсантай адил тулгуурын бэхэлгээ болон урьдчилан сэргийлэхийн тулд ган шатнуудыг байрлуулна гэж мэдэгдэв. "Энэ нь цамхагийг хамгаалах болно" гэж Лепор хэвлэлийн бага хурал дээр хэлсэн. 2025, 2026 онд цаашид нөхөн сэргээх ажил хийгдэх төлөвлөгөө гарчээ.
Л.Сайнаа