XI зууны Хятадын эзэнт гүрний харанхуй үед захирч байсан Хятадын эзэн хааны шарилаас олдсон эртний ДНХ-гээр түүний дүр төрхийг тодорхой болгожээ.
Эзэн хаан Ву 560-580 онд Хятадыг Умард Жоу гүрний нэг хэсэгт хамруулан захирч байлаа. Түүнийг тухайн үеийн эмх замбараагүй үеийг цэгцэлж, эртний Хятадын хойд хэсгийг нэгтгэсэн гэж үздэг.
Археологичид түүний булшийг 1996 онд Хятадын баруун хойд нутгаас олжээ. Пүрэв гарагт "Current Biology" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны мэдээлэлд дурдсанаар судлаачид түүний шарилын удамшлын материалд дүн шинжилгээ хийж, бараг бүрэн гавлын ясанд дүн шинжилгээ хийжээ. Тэд түүний гадаад төрх, эрүүл мэнд, удам угсааны талаар мэдээлэл цуглуулсан байна.
Эзэн хаан нь өнөөгийн Монгол, Хятадын хойд, зүүн хойд хэсэг болох Сяньбийн нүүдэлчдийн бүлэгт харьяалагддаг байв. ДНХ-ийн дараалсан геномын шинжилгээгээр Ву бор нүдтэй, хар үстэй, бордуу арьсны өнгөтэй байжээ. Эртний ДНХ Хятадыг Цагаан хэрмээ барихад түлхэц болсон эзэнт гүрний нууцыг дэлгэв.
Судалгааны багийн гишүүн Шанхай дахь Фудан их сургуулийн дэд профессор Шаочин Вэн “Зарим эрдэмтэд Сяньби нарыг өтгөн сахал, өндөр хамар, шар үстэй гэх мэт хачирхалтай төрхтэй гэдэг. Бидний судалснаар эзэн хаан Ву Зүүн эсвэл Зүүн хойд Азийн уугуул хүний ердийн төрхийг харуулж байна" гэжээ.
Эртний ДНХ-гээр нь Вугийн үхлийн шалтгааныг тодорхой болгох боломжийг эрэлхийлж буй. Судалгаанаас харахад эзэн хаан 36 насандаа гэнэт нас баржээ. Түүхэн бичвэрүүдэд түүний үхлийн тайлбарт өвчин эмгэг, санаатай хордлого гэх мэттаамаг төдий зүйлс багтдаг.
Багийнхан түүнийг яагаад нас барсан талаар тодорхой нотлох баримт олж чадаагүй хэвээр байна. Гэсэн хэдий ч судлаачид цус харвалтын шинж тэмдэг илрүүлсэн. Энэ нь түүхчдийн Вугийн тухай олж мэдсэн зарим хэв шинжтэй холбогдож болно. Жишээлбэл, түүний зовхи унжсан, хазганаж алхдаг байсан зэргийг нэрлэж болно.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)