Ромын Пап лам Францис Пүрэв гарагт Ромын шоронд хоригдож байгаа 12 эмэгтэйн хөлийг угаажээ. Хөл угаах зан үйл нь Улаан өндөгний баярын өмнөх "Ариун" пүрэв гарагт болдог, Есүс Христ нас барахынхаа өмнөх шөнө шавь нарынхаа хөлийг угааж байсныг хүндэтгэх ёслол юм.
Пап лам энэ жил зөвхөн эмэгтэйчүүдийн хөлийг угааж байгаа нь анхны тохиолдол боллоо. Сүүлийн үед эрүүл мэнд, хөдөлгөөний бэрхшээлийн асуудалтай болсон 87 настай хамба лам Ром дахь Ребиббиа шоронд болсон ёслолыг удирдаж, тэргэнцэрээсээ эмэгтэй хүн бүрийн хөлийг угаав. Түүгээр хөлөө угаалгаж байсан эмэгтэйчүүдийн олонх нь нулимс дуслуулж байгааг харж болно.
Пап лам сонгогдсоноосоо хойш энэ ёслолыг Ватиканы нутаг дэвсгэрээс гаргаж, хоригдлууд, дүрвэгсэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөлийг угааж уг өдрийг тэмдэглэдэг болсон.
Олон жилийн турш Францис эмэгтэйчүүд болон мусульманчуудын хөлийг угаажээ. Гэсэн хэдий ч сүмийн нэрт түүхч, зохиолч Майкл Уолш, литургийн мэргэжилтэн Фр Энтони Рафф нар CNN-д хэлэхдээ, Пап лам ёслолын үеэр "зөвхөн эмэгтэйчүүдийн хөлийг угааж байгаа" анхны тохиолдол гэж үзэж байна.
Үйл явдал болсон Ром дахь эмэгтэйчүүдийн шоронгийн захирал Надя Фонтана 360 хоригдол, нэг хүүхэд хоригдож буй тэдний хорих ангид пап лам анх удаа орж ирсэн нь талархууштай шйл явдал боллоо хэмээжээ.
Л.Сайнаа