Хаан III Чарльз өөрийн бэр Уэльсийн гүнж Кэтринийг хорт хавдраар оношлогдсоны дараа пүрэв гарагт анх удаа үг хэллээ. Английн Вустерийн сүмд болсон Хатан хааны сүмийн ёслолын үеэр Хааны аудио мессеж сүмд явж, харин түүнийг төлөөлөн хатан хаан Камила уламжлалт Маундигийн бэлгийг гардуулжээ.
Гүнжийн мэдэгдэл түүний эрүүл мэндийн талаарх олон сарын таамаглалыг зогсоосон. Тэрбээр оны эхээр III Чарльзын хамт Лондон хотын нэгэн хувийн эмнэлэгт эмчлүүлж, хэвлийн хөндийн мэс ажилбарт орсон. Мөн III Чарльз хаан түрүү булчирхайн хорт хавдартай гэдгээ зарлаад удаагүй байгаа юм.
Улмаар хорт хавдраар эмчлүүлж байгаа Чарльз хаан уг ёслолд оролцоогүй тул эхнэр Хатан хаан Камиллагаа түүний өмнөөс уламжлалт Маундигийн бэлгийг гардуулахыг гуйжээ. Харин түүний дуу хоолой л тэнд цуурайтаж байв. Чарльз амбулаторийн эмчилгээ хийлгэж байх хугацаандаа олон нийтийн өмнө хүлээсэн хаан байх үүргээ шилжүүлж өгөх тухай яригдаад буй.
Гэсэн хэдий ч хаан Христийн амилсны баярын ням гарагт эхнэрийнхээ хамт сүмд ирэх тухай шум тарав. Цэвэр пүрэв гараг буюу Ариун Пүрэв гараг гэж нэрлэгддэг Христийн шашны үйл явдал жил бүрийн Улаан өндөгний баярын өмнөхөн болдог. Энэ нь манай эриний өмнөх 600 оноос эхтэй эртний ёслол юм.
Гэвч PA Media мэдээлснээр Чарльзын мессежийг гуравдугаар сарын дундуур бичсэн бөгөөд түүний болон Кейтийн эрүүл мэндийн талаар шууд хэлээгүй байна.
Л.Сайнаа