Улаан лоолийн нухашны компани бүтээгдэхүүнийх нь талаар онлайнд сэтгэгдэл үлдээсэн Нигери эмэгтэйг бизнест нь хохирол учруулсан, хорлонтой мэдэгдэл хийсэн хэмээн буруутгасан байна.
Лагос хотын 39 настай бизнес эрхлэгч Чиома Околид баруун Африкийн улсыг хамарч, хавчигдаж байна гэж үзэж буй нутгийн иргэдийн эсэргүүцлийг өдөөсөн, тус улсын кибер гэмт хэргийн хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, иргэний шүүхэд өгчээ.
Олон нийтийн хувьд түүнийг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хязгаарлуулж байна гэж үзэж буй юм.
Хүүхдийн хувцасны жижиглэн худалдаа эрхлэгч Околи 2023 оны есдүгээр сарын 17-нд Фэйсбүүк дэх 18 мянган дагагчдаа өөрийн ердийн бүтээгдэхүүнийх нь оронд худалдаж авсан улаан лоолийн нухашны талаар санал бодлоо хуваалцахыг хүсчээ.
Орон нутгийн "Erisco Foods Limited" компанийн үйлдвэрлэсэн "Нагико" лаазалсан улаан лоолийг хэт чихэрлэг хэмээн хэлсэн нь асуудал үүсгэсэн байна. Долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 24-нд түүнийг баривчилжээ. Цагдаа нарын мэдээлснээр, Околиг Нигерийн Кибер гэмт хэргийг хориглох тухай хуулийн 24.1.B хэсгийн дагуу дээрх мэдээллийг худал гэдгийг мэдсээр байж, "Erisco Foods Limited" компанийг өдөөн хатгасан гэж буруутгагджээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 3-7 жил хүртэл шоронд хоригдох, эсвэл 7 сая наира буюу ойролцоогоор 5000 ам.доллараар торгох ялаар шийтгэх юм.
Л.Сайнаа