Ребел Вилсон 35 насандаа онгоноо алдсан гэдгээ зарлав. Тэрбээр секс, дотно харьцааны талаар залуучуудад өөрийн туршлагыг хуваалцсан байна.
"Хүн бүр өсвөр насандаа онгоноо алдах албагүй. Хүмүүс бэлэн болтлоо хүлээх эсвэл арай илүү төлөвших хүртлээ хүлээж болно шүү дээ" гэж Вилсон "Rebel Rising" хэмээх дурсамж номынхоо тухай лхагва гарагт "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Вилсон дурсамж номдоо өөрийн хувийн туршлагаа дэлгэрэнгүй бичсэн байна. Энэ нь бусдад "эерэг мессеж" байж магадгүй гэж бодож байгаагаа мөн хэлэв. Өөрийгөө "хожуу цэцэглэгч" гэж тодорхойлсон Вилсон сэтгүүлд ярихдаа 20-иод насандаа өөрийгөө бэлгийн харилцаанд орчихсон гэж найзууддаа хэлж байжээ. Бас энэ тухай ярьж эхлэхэд тэндээс аль болох явахыг хүсдэг байсан гэнэ.
Энэ өдрүүдэд Австрали гаралтай жүжигчин бүсгүйд нуух зүйл байхгүй мэт эрх чөлөөтэй байв. 2023 оны хоёрдугаар сард Вилсон Диснейландад хувцасны дизайнер хийдэг Рамона Агрумтай гэх бүсгүйтэй сүй тавьсан.
Түүний дурсамжаараа бичсэн “Rebel Rising” ном ирэх сарын 02-нд нээлтээ хийнэ. Хэрэв та бүхэн санаж байгаа бол тэр өнгөрсөн онд өөрийн бэлгийн чиг хандлага нь эмэгтэй хүнийг сонирхдог гэдгийг мэдсэн тухайгаа хэлсэн. Мөн тэрбээр огцом жин хаясан билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (6)