21 настай Фо Тэй, 20 настай Тар Хтаун гэх хоёр залуу 2021 онд болсон цэргийн эргэлтийн дараа Мьянмарын баруун хойд нутаг дахь гэр бүлийн фермээ орхин орон нутгийн зэвсэгт эсэргүүцлийн бүлэглэлд нэгдэж, Зүүн өмнөд Азийн энэ улсад энх тайван, ардчилал авчрахаар сэтгэл шулууджээ.
Гэвч тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 07-нд цэргийнхний эсрэг тулалдааны үеэр баривчилж, ойролцоох тосгонд аваачин Мьянмарын армийн цэргүүдийн хяналтан дор Хунтаг дэмжигч бүлэглэл тарчлаан хөнөөсөн аймшигт бичлэг энэ цаг үед шуугиан тариад байна.
Тэдний үхэл аймшигтай боловч Мьянмар улсад цэргийнхэн энгийн иргэдийн эсрэг алан хядах дайн явуулж байгаатай харьцуулбал энгийн зүйл мэт болжээ.
Тэд хоёр залууг цусанд хутгалдтал нь зодож тарчлаан, хөлийг нь модтой хүлж газраар ширж буйг дүрс бичлэгээс тодхон харж болно. Улмаар залуусыг амьдаар нь галдан шатаасан байна.
Гал аажмаар дүрэлзэн асахад тэдний шаналал ч мөн ихээр нэмэгдэж, төсөөлшгүй өвдөлт, аймшгийн сүүлчийн мөчүүдийг видео бичлэгт буулгажээ. Уг бичлэгийг Хунтаг дэмжигч этгээд өөрийн гар утсаараа бичжээ.
Бичлэг үзэх линк: https://edition.cnn.com/2024/03/27/asia/myanmar-military-junta-civilian-attacks-intl-hnk-dst/index.html
Л.Сайнаа