ЭШЛЭЛ 1
Би 2020 оны зургаадугаар сараас 2022 оны хугацаанд гадаадад судалгааны ажил хийж "Шинэ хувьсгал" номоо бичиж олон түмэн хүргэсэн.
ЭШЛЭЛ 2
2023-2024 онд эрүүгийн хоёр зүйл ангиар шалгуулж, гурван сар хоригдсон. Харин өнгөрсөн сард цагаатгагдаж эрх чөлөөт иргэн болоод та бүхний өмнө зогсож байна.
ЭШЛЭЛ 3
Иргэн Ж.Батзанданг эрх баригч нам гурван удаа шорон хийлээ.
ЭШЛЭЛ 4
2008 онд жагсаал хийсэн гэж, харин сая хэрээ мэдэхгүй дарвалзсан хэмээн хоёр сар 15 хоног шоронд хорилоо.
ЭШЛЭЛ 5
Эцэст нь ариун цэврээ шалгуулж, ариун цэвэр онц сайн үнэлгээ авсан.
ЭШЛЭЛ 6
Улс нийгэмд учруулсан ямар ч хохирол алга, хулгай хийж, худлаа хэлээгүй байна гэдгийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгосон.
ЭШЛЭЛ 7
Гартаа гавтай, хөлдөө гинжтэй, амаа үдүүлсэн дөрвөн жил өнөөдөр төгсгөл болж байна.
ЭШЛЭЛ 8
Одоо үгээ хэлж, тэмцлээ илэхийлнэ. Үгээ хэлснийхээ төлөө шоронд хоригдсон хүмүүс Сүхбаатрын талбайд гараад үгээ хэлцгээе.
ЭШЛЭЛ 9
Мөн дөрвөн жилийн өмнө надтай тэмцэж явсан хүмүүсийн ажилд дүгнэлт өгнө.
ЭШЛЭЛ 10
Сөрөг хүчний нам эвсэлүүд эрх баригч намын "хуваа, захир" гэдэг зальт мэхэнд унаж болохгүй. Сөрөг хүчний блок байгуулагдвал би нэр дэвшинэ. Ардчиллын төлөөх блокыг байгуулж нэр дэвшинэ. Ардчиллаа аврах үндэсний блок байгуулахыг уриалж байгаа.
Сэтгэгдэл (25)