Тайландын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлахаар санал хураалт явуулснаар Зүүн өмнөд Азийн улс гэр бүлийн тэгш эрхийг баталгаажуулсан Азийн гурав дахь орон болоход нэг алхам ойртлоо.
Парламентын доод танхим уг хуулийн төслийн гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа 400 төлөөлөгч дэмжсэнээр батлав. Уг хуулийн төслийг 10 гишүүн л эсэргүүцсэн байна.
Тайландад гэрлэлтийн тэгш байдлын тухай олон жил дуншсан асуудал эцэст нь амжилт олж буй нь энэ. Уг хуулийн төсөлд Сенатаас зөвшөөрөл авах, батлуулах зэрэг үйл явц хэдэн сар үргэлжилж магадгүй юм.
Хэрэв энэ хууль батлагдвал Тайланд улс Зүүн Өмнөд Азидаа ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрсөн анхны улс болох юм.
Ингэснээр 2019 онд Тайвань, 2023 онд Балба улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсаны дараа гэрлэлтийн тэгш байдлыг хангасан Азийн гурав дахь орон болох юм.
Л.Сайнаа