Мягмар гарагт Пакистаны баруун хойд хэсэгт амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас таван хятад ажилчин болон нутгтийн уугуул нэг жолооч амь үрэгдсэн гэж эрх баригчид мэдэгдэв. Энэ нь Өмнөд Азийн тус улсын арми, засгийн газар Исламабадын Бээжинтэй ойр дотно харилцааг таслан зогсоох зорилготой гэж үзэж байгаа цуврал террорист халдлагын хамгийн сүүлийнх нь болоод байна.
Цагдаагийн ахлах албан тушаалтан Мухаммед Али Гандапур хэлэхдээ, дэлбэрэлт нь нийслэлээс тус улсын хамгийн том усан цахилгаан станц болох Хайбер-Пахтунхва муж дахь Дасу далан руу явах замд болсон. Амиа золиослогч этгээд явж байсан ажилчдын цувааг машинаараа мөргөсний улмаас улмаас дэлбэрэлт болсон гэжээ.
Энэхүү дэлбэрэлт нь Хятадын стратегийн холбоотон, Хятадын удирдагч Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” дэд бүтцийн санаачилгын гол холбоос болох Пакистанд долоо хоногт тохиолдсон гурав дахь харгислал болж байгаа нь тус улс дахь Хятадын төслүүдийн аюулгүй байдлын сорилт улам бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Мягмар гарагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй байна.
2021 онд Америкийн цэргийг татан гаргасны дараа хөрш зэргэлдээ Афганистанд Талибанчууд засгийн эрхийг гартаа авснаас хойш Пакистан улс зэвсэгт бүлэглэл, террорист бүлэглэлийн хүчирхийллийн эсрэг тэмцсээр байна.
Пакистаны талибанчууд Мягмар гарагт болсон дэлбэрэлтэд ямар ч оролцоогүй гэдгээ мэдэгдэв.
Л.Сайнаа