Эквадорын хамгийн залуу хотын дарга гэгддэг 27 настай Брижит Гарсиа ням гаргийн өглөө буудуулж нас барсан байдалтай олджээ.
X дээр нийтэлсэн цагдаа нарын мэдэгдэлд, далайн эргийн жижиг хот болох Сан Висенте хотын дарга Гарсиа, харилцаа холбооны захирал Жайро Лоорын хамт түрээсийн машинд явж байжээ. Гэвч залуу эмэгтэй бууны шархнаас болж амиа алдсан урьдчилсан байдлаар тогтоогдсон гэнэ. Мөрдөн байцаалтын явцад машин дотроос буудсан гэдгийг илрүүлсэн байна.
Цаашид мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна гэж цагдаагийн газраас мэдээллээ. Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ, Эквадорын Засгийн газрын яам уг аллагын ард хэн нэгэн хүн, бүлэглэл байсан гэж буруутгаагүй гэнэ.
Сан Висенте хотын захиргааны мэдэгдэлд, даваа гаргийн үдээс хойш Гарсиагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулсан. Түүнийг оршуулах ажлыг мягмар гарагт хийхээр төлөвлөжээ.
Тус улсын хувьд он гарсаар зэвсэгт бүлэглэлийн эмх замбаараагүй байдалтай хатуу тэмцэж байгаа. Мөн нэлээдгүй албан тушаалтнуудын үхэл ч бүртгэгдсэн.
Л.Сайнаа