"ISIS" бүлэглэл нь Путинтай удаан хугацааны турш дайсагнаж байгаа гэж хэд хэдэн шинжээч CNN агентлагт ярьжээ. Жоржтауны их сургуулийн аюулгүй байдлын судалгааны хөтөлбөрийн захирал Дэниел Байман “Орос улс олон жилийн турш ISIS-ын дайсагналын жагсаалтыг тэргүүлж байна "гэв.
Сирийн засгийн газрыг дэмжиж, ISIS-ын эсрэг хөндлөнгөөс оролцсон Сирийн иргэний дайнд Москва чухал үүрэг гүйцэтгэснийг тэрбээр мөн онцолжээ.
"ISIS-K" талибуудыг мөн "Оростой хэт ойр байна" гэж шүүмжилсэн байдаг. Түүнчлэн Чечений дайн, Кавказ дахь Зүүн Европ болон Евразийн лалын шашинтнуудад үзүүлсэн түрэмгийлэл зэрэг үйлдлийнх төлөө Оросыг үзэн ядсаар иржээ.
2022 онд Кабул дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ойролцоо амиа золиослогч бөмбөг тэсэлж, консулын хоёр ажилтан зэрэг зургаан хүн амиа алдсаны хариуцлагыг "ISIS-K" хүлээсэн.
Сүүлийн нэг сарын хугацаанд Орос улс "ISIS"-тэй холбоотой хэд хэдэн гэмт үйлдлийг аслан зогсоосон гэж төрийн мэдлийн РИА Новости агентлаг мэдээлэв. Гуравдугаар сард л гэхэд Орос даяар дор хаяж дөрвөн хэрэг гарсан тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн нь бүгд тэднээс хамааралтай байжээ
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)