Өнгөрсөн долоо хоногт нэгэн подкастын үеэр реппер Fla ROKITBAY-ийн талаарх өөрийн үзэл бодлоо хэлсэн. Улмаар энэ нь даамжирч бусдад үзэл бодлоо тулгаж, олны дургуйлийг төрүүлсэн юм. Удалгүй өөр нэг нэвтрүүлгээр болчимгүй үг ашиглан түүнийг халз дисс тулаанд дуудаад байв. Гэтэл өнгөрөгч ням гарагт тэдний дисс тулаан болж, бид ч сонсох зүйлтэй өнгөрлөө.
Нэг үгээр Rokitbay түүнийг болгож өгсөн гэж хэлж болно. Түүний хийсэн дисс 1,3 сая хандалттай буй.
Түүнчлэн реппер Fla-гийн дисс дуунд “Eminem-ийг хэн сайн дуурайх вэ? тэмцээнд нэгт Quiza, хоёрт Rokitbay” гэх мөр бий.
Харин үүнд нь бухимдсан реппер Quiza X дээр “Эргүү хоёр пацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж мөнгөө үрнэ. Ирээдүйг нь зажлахгүй залгиж байгаа эрх баригч руу ус балгацан юм шиг дуугуй. Дээвэргүй шорон, дээрэмгүй авлига, худалдагдсан хэвлэл, хулгайлагдсан ирээдүйн талаар юу гэх юм бол доо чааваас. Тэгсэн мөртлөө охидийг доромжлохдоо ганган гэж” хэмээн бичжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)