“Крокус Сити” концертын танхимд халдсан хэргийн дөрвөн сэжигтнийг бүгдийг нь энэ сарын 22-ныг хүртэл баривчлан саатуулсан гэж Москва хотын шүүх "Telegram"-ээр мэдээлсэн. Шүүгдэгчдийг ням гарагт тус тусад нь шүүх хуралд авчирсан бөгөөд гурав нь бүх хэрэгт буруутай гэж мэдэгдэв.
Энэ хэрэгт буруутгагдаж буй дөрвөн хүний нэр нь Далержон Мирзоев , Саидакрами Рачабализода, Шамсидин Фаридуни, Мухамадсобир Файзов нар юм.
Эдгээр нь хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улс байсан Тажикистанаас гаралтай бөгөөд түр болон хугацаа нь дууссан визээр ОХУ-д зорчиж байв.
Баасан гарагт болсон халдлагын улмаас 137 хүн амь үрэгдсэн юм. Энэхүү халдлага нь Орост сүүлийн 20 жилд хамгийн олон хүний аминд хүрсэн тохиолдол болоод буй.
Путин тав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос долоо хоногийн дараа уг халдлага болсон нь улс төрийн ямар нэг шалтгаан гэж үзэхэд хүргэв. Ямартай ч тэднийг шүүхээр бүх насаар хорих төлөвлөгөөтэй байгааг ОХУ-ын төв хэвлэлүүд онцоллоо.
Л.Сайнаа