Москвад гарсан террорист халдлагын дараа Орос даяар төв Азийн цагаач иргэдийг үзэн ядах үзэгдэл нэмэгдсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Үүний илрэл нь алс дорнодын Благовещенск хотод төв Ази гаралтай гаралтай хүний эзэмшдэг кафег галдан шатаасан хэрэг юм. Түүнчлэн Калуга хотод гурван Тажикистан иргэн зодуулж, нэгийнх нь биеийн байдал тун хүнд эмнэлэгт байгаа ажээ. Мөн Москва орчимд хэсэг залуус дөрвөн Тажикистан иргэнийг гал тэрэгнээс шиджээ.
ОХУ-ын зарим мужийн эрх баригчид төв Ази гаралтай цагаачдын бичиг баримт, амьдардаг орон байрыг шалгах ажлыг эхлүүлж, зөвшөөрөлгүй оршин суугаа хэнийг ч албан гаргахаар шулууджээ. Баасан гарагт болсон уг халдлагатай холбон дөрвөн Тажикистан иргэнийг баривчилсан юм. Тус улсын олон зуун мянган иргэн ОХУ-д цагаачлан амьдардаг.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)