Москвагийн концертын танхимд болсон халдлагын дөрвөн сэжигтнийг шүүхэд шилжүүлэв. "Крокус Сити" концертын танхимд халдлага үйлдсэн дөрвөн яллагдагч тус бүрийг ням гарагт Москвагийн шүүхэд авчирч, гурав нь бүх хэрэгт буруутай гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг ТАСС мэдээлэв.
Яллагдагчийн талаар бид дараах зүйлийг мэдэж байна
Далержон Мирзоев: 32 настай тэрбээр шүүхэд анх ирсэн шүүгдэгч. Тажикистан улсын иргэн Мирзоев Оросын өмнөд хэсгийн Сибирийн Новосибирск хотод гурван сарын хугацаанд түр бүртгэлтэй байсан ч хугацаа нь дууссан гэж РИА Новости мэдээллээ.
Саидакрами Рачабализода: Тэр хоёр дахь яллагдагчаар оролцож, шүүхэд "ОХУ-ын бүртгэлийн бичиг баримт байгаа ч хаана байгааг нь санахгүй байна" гэж хэлсэн. Тэрбээр орчуулагчаар дамжуулан ярьсан гэж РИА Новости агентлаг мэдээлэв. Рачабализода нь 1994 онд төрсөн байна.
Шамсидин Фаридуни: 1998 онд Тажикстанд төрсөн. Мөн Тажикистан улсын иргэн. Фаридуни ОХУ-ын Подольск хотын нэгэн үйлдвэрт албан ёсоор ажиллаж байсан бөгөөд Красногорск хотод бүртгэлтэй байсан гэж тус улсын РИА Новости агентлаг мэдээлэв.
Мухаммадсобер Файзов: Дөрөв дэх шүүгдэгч тэргэнцэр дээр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй сууж байв. Шүүх хуралдаанд эмчийн хамт ирсэн нь Москва хотын шүүхийн "Telegram" дээр хуваалцсан видео бичлэгээс харагдаж байна. Файзов эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд өмнө нь Москвагаас зүүн хойд зүгт орших Иваново хотод үсчин хийдэг байжээ. Тус хотод бүртгэлтэй байсан гэж РИА Новости агентлаг мэдээлжээ. Тэр 2004 онд төрсөн гэнэ.
Гэвч энэ тухайд манай улсад иргэд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг дөрвөн этгээдийг, Насридинов Махмадрасул, 37 настай, Исмонов Ривожидин, 51 настай, Сафолзода Шохинжонн, 21 настай, Назаров Рустам, 29 настай хэмээн мэдээлсэн нь үнэн биш ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (9)