Баасан гарагт ОХУ-ын Москва хотын "Крокус"-ын террорист халдлагын хэргийн анхны шүүгдэгч Далержон Мирзоев бүх зүйл ангиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж Москва хотын шүүхийн хэвлэл мэдээллийн алба РИА Новости агентлагт мэдээлэв.
Түүнд тавдугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Мирзоев бол "Crocus Concert Hall"-ын террорист халдлагын хэрэгт холбогдсон хоёр сэжигтний нэг.
Тэдэнд бүх насаар нь хорих ял өгч магадгүй гэнэ. Сэжигтнүүд болох Мирзоев, Саидакрами Рачабализода нар ням гарагт халдлага үйлдсэн хэргээр Москвагийн шүүхэд ирсэн байна. Тэдний өөр хоёрыг нь урд шөнө баривчилсан гэх мэдээлэл байгаа. Одоогоор тус хоёр сэжигтнийг уг хэрэгт буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэв.
Тэднийг террорист үйлдэл хийсэн хэмээн буруутгаж, бүх насаар нь хорих ял оноож магадгүй гэж тус улсын төрийн мэдээллийн РИА Новости мэдээллээ. Прокурорын зүгээс хоёр шүүгдэгчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасны дагуу хорисон гэнэ.
Эрх баригчид шүүх хурлын шударга байдлыг хангах үүднээс Мирзоевын шүүх хурлыг хаалттай явуулахаар шүүхэд хандсан гэж төрийн мэдээллийн ТАСС мэдээлэв. Ташрамд, халдлагын үеэр амь үрэгдэгсдийн тоо 137 хүрэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)