Чехийн нийслэл Прага хотын амьтны хүрээлэнд монгол амьтдын ертөнц “Говь” үзэсгэлэнг өнөөдөр нээнэ.
Дэлхийн хамгийн шилдэг амьтны хүрээлэнгүүдийн нэг болох Прагийн амьтны хүрээлэнд цөөхөн хэдэн улс л өөрийн гэсэн ийм үзмэрийн хэсэгтэй байдаг хэмээн БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопил хэллээ.
Прагийн амьтны хүрээлэн нь Европт зөөвөрлөгдөн очсон тахийг устах аюулаас аврах ажилд хамгийн их хувь нэмрээ оруулсан, өдгөө ч тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажилд манлайлан оролцож буй газар юм. Тиймээс уг үзмэрийн хэсэгт мэдээж тахиас гадна "дэлхийн хамгийн ааш муутай муур" гэж хочлогддог мануул, олон сонирхолтой хөхтөн амьтан, хэвлээр явагчдыг үзэж сонирхох боломжтой ажээ.