Tрдэнэсийн анчин гэгддэг Ричард Брок Англид урьд өмнө байгаагүй хамгийн том алтан цулбарыг олсон нь шуугиан тариад байна. Тэрбээр 64.8 грамм жинтэй цулбарыг Английн Уэльстэй хиллэдэг Шропшир толгодоос олсон гэж дуудлага худалдааны Муллок Жонс пүрэв гарагт мэдэгдэв.
Энэ нь Их Британийн 50 пенстэй тэнцэх хэмжээний том хэмжээтэй гэнэ. Хирогийн Наггет хэмээн нэрлэсэн уг олдворын үнэ 30-40 мянган фунт стерлинг буюу 50 гаруй мянган ам.долларын үнэд хүрсэн байна.
Ричард Брок энэ тухай "Тэр өдөр миний алт илрүүлэгч төхөөрөмж эвдэрсэн. Гэхдээ надад аз тохиосон" гэжээ.
Дуудлага худалдаа дөрөвдүгээр сарын 01-нд дуусна. Хирогийн Наггет нь Англид өнөөг хүртэл олдсон хамгийн том нь гэж үздэг ч Их Британийн бусад нутгаас урьд өмнө олдсон хэд хэдэн олдворуудыг мартаж болохгүй.
Одоогоор дээд амжилтыг 2019 онд Шотландаас олдсон 121.3 грамм жинтэй "Reunion Nugget" эзэмшиж буй.
Л.Сайнаа