Бритиш Колумбын Сечелт хотын эрэг орчмын Ричард Боувайс амьдралынхаа туршид өөрийгөө уугуул хүн гэж итгэж өссөн. Гэвч түүний өгсөн шинжилгээ нь Украйн, Ашкенази Еврей, Польш угсаатай болохыг баталжээ. Уг ДНХ-ийн шинжилгээ нь Канадын хоёр эрийн амьдралыг үүрд шинэчилсэн Зул сарын баярын бэлэг байлаа.
Түүний буй газраас ойролцоогоор 1500 милийн зайд Украины гэр бүлд өссөн Манитоба мужийн Виннипег хотын иргэн Эдди Амброузын эгч мөн ДНХ-ийн шинжилгээ өгч, Эддитэй ямар ч хамааралгүй болохоо олж мэдсэн гэнэ.
Ричард Боувайс, Эдди Амброуз хоёр эрэгтэй 1955 онд Манитобагийн Арборг хэмээх жижиг хотод нэг эмнэлэгт, нэг өдөр төрсөн боловч эцэг эх нь тэднийг санамсаргүй сольчихжээ. Бараг 70 жилийн дараа пүрэв гарагт Боувайс, Амброуз нар төрсөн даруй солигдсонд Манитобагийн Ерөнхий сайд Ваб Кинью нар албан ёсоор уучлалт гуйсан байна.
Манитобагийн хууль тогтоох ассемблэй дээр Кинью хэлэхдээ "Би олон үеийн туршид хоёр хүүхэд, хоёр эцэг эх, хоёр гэр бүлийг хохироосон үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхаар энд зогсож байна" гэж хэлэв.
68 настай Боувайс Метис нь үнэн хэрэгтээ Канадын уугуул, европ гаралтай холимог угсаатны гэр бүлд төрсөн Украин хүн байв. Аав нь түүнийг гурван настай байхад нь нас барж, ээжийнхээ сэтгэл гутралаас болж тэр хар багаасаа дүү нарынхаа төлөө амьдарч эхэлсэн. Харин Амброуз өөрийгөө Канад хүн гэж огт төсөөлөөгүй, харин уугуул Украин хүн хэмээн бодсоор өдийг хүрсэн байна.
Л.Сайнаа