Энэтхэгийн сөрөг хүчний томоохон улс төрч, Дели хотын захирагч Арвинд Кежривалыг Энэтхэгийн санхүүгийн гэмт хэргийн агентлаг баривчилсан гэж түүний намынхан мэдэгдэв. Баривчилгаа нь архины худалдаатай холбоотой авлигын хэргүүдтэй холбоотой юм.
Кежривал болон түүний нам болох Аам Аадми Нам (AAP) буруутай үйлдлийг үгүйсгэж, энэ хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байгаа. Түүнийг баривчилсан нь Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн санал хураалт эхлэхээс долоо хоногийн өмнө болсон үйл явдал болов.
Пүрэв гарагт Гүйцэтгэх удирдлагын газрын ажилтнууд Кежривалын гэрт нэгжлэг хийх үед цагдаа нар бүслэн авчээ. Кежривал энэ хэргээр олон удаа цагдаад дуудагдсан ч үл тоомсорлосон тул гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Л.Сайнаа