Эмч нар гахайн генийн өөрчлөлттэй бөөрийг амьд хүнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн тухай пүрэв гарагт мэдэгдлээ. Дөрвөн цаг үргэлжилсэн хагалгааг бямба гарагт АНУ-ын Массачусетс мужийн нэгдсэн эмнэлэгт хийсэн. Уг эмнэлэг нь дэлхийн түүхэнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн анхны эмнэлэг гэдгээр түүхэнд үлджээ.
Гахайн бөөрийг Массачусетсийн Тээврийн газрын менежер, 62 настай, бөөрний өвчний эцсийн шатандаа орсон өвчтөн Рик Слейманд суулгажээ. Одоо түүний биеийн байдал сайн байгаа. Тэр удахгүй эмнэлгээс гарна гэж эмч нар хэлжээ.
Пүрэв гарагт түүний шинэ бөөр олон жил үргэлжлэх боломжтой гэж үзсэн ч мал, амьтнаас хүнд шилжүүлэн суулгах мэс засал өмнө нь үр дүнгээ өгч байсан удаа ховор. Мөн туршилтын шатандаа л явсан ажил юм.
Эмнэлгийн хэвлэлийн албаны мэдээлнээр, Слейман 11 жилийн турш тус эмнэлгийн хяналтад байсан гэнэ. Тэрбээр өмнө нь олон жил чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр шаналсны эцэст 2018 онд донороос бөөр авч байжээ. Гэвч уг бөөр нь таван жилийн дараа өөрчлөлт орж эхэлсэн учир 2023 оноос диализийн эмчилгээ хийлгэж эхэлсэн.
Гэвч өнгөрсөн жил бөөрний өвчний төгсгөлийн шатандаа орсон гэх онош сонссон тул эмч нар нь гахайн бөөрийг туршиж үзэхийг зөвлөсөн гэнэ
Л.Сайнаа