“УСНЫ НУЛИМС” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын байгалийн уран бүтээлчдийн холбооноос санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Соёл урлагийн их сургуультай хамтран “Усны нулимс” төсөл хэрэгжүүлж буй. Энэ төслийн хүрээнд Монголын дүрслэх урлагийн салбарт контемпорари чиглэлээр бүтээл туурвидаг 15 уран бүтээлчийн уран зураг, өрөг урлаг, үйлдлийн урлаг, видео арт зэрэг цоо шинэ бүтээлүүд дэлгэгдэж буй юм.
Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ.