Дэлхийн уул уурхайн 400 гаруй компани, байгууллагуудын төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцаж, мэргэжлийн болон жижиг хөрөнгө оруулагчид, Гүйцэтгэх захирлуудаар хүрээллээ тэлж, салбарын манлайлагчдын үнэ цэнтэй зөвлөмж, дүн шинжилгээг сонсох цор ганц боломж гэгддэг “PDAC” чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна.
“Уул уурхайн Давос” гэгддэг “PDAC” чуулган Канад улсын Торонто хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы эхний өдөр хөрөнгө оруулагчдад Монгол Улсыг сурталчлах “Mongolia Day” арга хэмжээ зохион байгуулагдаж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд Сайд Б.Уянга, “Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй эрхмүүд илтгэл тавив. Ямартай ч Монгол Улс бодлогын хувьд чухал мессеж өгөх талд сул байлаа.
Сэтгэгдэл (2)