“Эрдэнэс Тавантолгой” ХК гуравдугаар сарын 19-ний өдөр Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжжээ. Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд гурван худалдан авагч оролцсон агаад нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол өнөөдөр БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрджээ.
Сэтгэгдэл (2)