Дэлхийн анхны караокены машиныг зохион бүтээсэн бизнес эрхлэгч Шигеичи Негиши 100 насандаа таалал төгсчээ. Түүний 1967 онд бүтээсэн "Sparko Box" загвар нь Японы караоке ертөнцийн эхлэлийг тавьсан.
Түүний үхлийн тухай мэдээлэл саяхан л олон нийтэд тарж байгаа. Гэвч Негиши өнгөрсөн нэгдүгээр сард байгалийн хүчин зүйлийн шалтгаантай нас баржээ. Өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон түүний нас барсан тухай мэдээллийг Бүх Японы караоке аж үйлдвэрийн холбооны гүйцэтгэх захирал Широ Катаока CNN-д нотолсон байна.
1923 онд төрсөн Негиши Токиогийн хойд хэсэгт байрлах автомашины хөгжим угсардаг компанийг байгуулж, удирдаж байжээ. Тухайн үед Японд цацагдаж байсан сингалонг радиогийн шоуны байнгын сонсогч тэрбээр хөгжмийн аясаар хэн ч дуулж болох юм гэдгийг ойлгосон нь караоке хийх санаа байлаа.
Л.Сайнаа