2021 онд Мичиганы ахлах сургуульд дөрвөн сурагчийн амийг хөнөөсөн өсвөр насны хүүгийн эцэг Жеймс Крамбли болон түүний эхнэр Женнифер Крамбли уг хэргийн буруутан гэж үзсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүхээс тэдэнд 10-15 жилийн ял оноожээ.
Крамблийг дөрвөн сурагчийг хөнөөсөн хэрэгт буруутгаж, дээд тал нь 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор төлөвлөөд байна. Хүү гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 30-нд түүний 15 настай байсан.
Түүнийг Этан Крамбли гэдэг. Тэр "SIG Sauer 9 мм"-ийн буу ашиглан дөрвөн сурагчийг хөнөөж, зургаан сурагч, нэг багшийг шархдуулсан юм.
Эцэг, эхийнх нь шүүх хурал дөрөвдүгээр сарын 09-ний өглөөний Тангарагтны шүүхийн танхимд болжээ.
Прокурорууд Жеймс Крамбли халдлага болохоос хэд хоногийн өмнө хүүдээ "SIG Sauer 9 мм"-ийн буу худалдаж авсан, түүнийг зохих ёсоор хамгаалж чадаагүй, хүүгийнхээ сэтгэцийн эрүүл мэнд муудаж байгааг үл тоомсорлож, түүнд анхаарал хандуулаагүй гэж мэдэгджээ.
"Жеймс Крамбли хүүгийнхээ хийсэн хэргийн төлөө шүүгдээгүй. Жеймс Крамбли хийсэн болон хийгээгүй хэргийнхээ төлөө шүүгдэж байна" гэж Окленд дүүргийн прокурорын прокурор Карен Макдоналд хэлж байв.
Л.Сайнаа