Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь гэрэл зурагчдын чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, урлагийн байгаль орчин болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготойгоор Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сантай (FDDM) хамтран “SMArt” урлангаар хангах хөтөлбөрийг дөрөв дэх удаагаа амжилттай хэрэгжүүллээ.
Энэ удаагийн хөтөлбөрт Монголын гэрэл зурагчдаас Э.Сүндэръяа шалгаран, Швейцар улсын Беллвалд тосгонд 3 сарын хугацаатай байрлаж, олон улсын гэрэл зурагчидтай хамт тус мужийн хүрээлэн буй орчин, хүнс, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүсийн ахуйг гэрэл зургийн дурандаа буулгажээ.
Тэрхүү бүтээлүүдээрээ “Countries of Edelweiss” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг 2024 оны 3-р сарын 15-ны өдөр Норфей арт галерейд толилуулах гэж байна.
Л.Сайнаа