Амьдарсан 70 гаруй жилийнхээ дийлэнх хувийг төмөр саванд өнгөрүүлж, хуульч, зохиолч мэргэжил хүртэл эзэмшсэн Пол Александр Даваа гаргийн үдээс хойш 78 насандаа таалал төгссөн гэж түүний ах Филипп Александр мэдэгдэв.
Түүний нас барсан тухай мягмар гарагт түүний орон сууц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлөхөд нь туслах зорилгоор байгуулсан "GoFundMe" хуудсанд мэдээлсэн байна.
Паулын үхлийн шалтгаан тодорхойгүй байна. Тэрбээр гурван долоо хоногийн өмнө Ковид-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн боловч энэ долоо хоногт биеийнх нь байдал тааруу оноштой байжээ.
Паул 1952 оны зун зургаан настайдаа полиомиелит өвчнөөр өвчилсөн. Энэ бол саагийн тахлын оргил үе байсан юм. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр тэр жил АНУ-д саажилттай 21 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Энэ өвчний улмаас Паул хүзүүнээсээ доошоо саажиж, өөрөө амьсгалж чадахгүй болжээ. Түүний амьсгалыг идэвхжүүлэхийн тулд агаарын даралтыг өөрчилдөг том металл цилиндр болох төмрийн уушгинд байрлуулсан гэж намтарт нь бичсэн байна.
Л.Сайнаа