Өнөөдөр дэлхийн математикийн хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи”-гийн өдөр тохиож байна. Анх 1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд “Пи тооны” өдрийг өргөн тэмдэглэж эхлүүлсэн байдаг. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан билээ.
Гуравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэх болсон шалтгаан нь 3,1 болон 4-ийн тоонууд пигийн эхний гурван тоо юм.
2015 оны гуравдугаар сарын 14-нд “Пи”-гийн түүхэнд зуунд нэг тохиолдсон өдөр болж өнгөрсөн. Учир нь уг өдөр түүний эхний таван тоо дарааллаж тус өдрийн он, сар, өдөртэй таарчээ. 3.14159=3 дугаар сарын 14, 2015 он
Л.Сайнаа