Монгол Улсын төмөр замын сүлжээгээр энэ онд 45.5 сая.тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөөд байгаа. Үүнээс “Тавантолгой төмөр зам” ХХК 6 сая тонн ачаа тээвэрлэхээр зорьсон бол он гарснаас хойш 476.9 мянган тонн ачаа тээвэрлээд байна.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Цогтцэций төмөр замаар энэ сарын 8-ны өдөр 9 галт тэргээр 17,940.56 тн ачааг тээвэрлэжээ. Энэ нь тус компани төмөр замын үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хамгийн их ачааг тээвэрлэсэн хоног аж.
Түүнчлэн, экспортын нүүрс, сайжруулсан түлшний түүхий эд, амоны нитрат, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасралтгүйгээр, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж, ачаа тээвэрлэлтийг төлөвлөсөн хэмжээнээс давуулан биелүүлсээр байгааг тус компани мэдээллээ.
Сэтгэгдэл (2)