"Loichihson"-ы реппер Fla өнгөрсөн 09-ний өдөр цацагдсан YOTON HOUSE подкастын зочноор оролцох үеэрээ "Реппер Rokit Bay, Цэцэ нарын хэн нь илүү вэ?" гэсэн асуултад "Цэцэ шүү дээ. Би Rokit Bay-д дуртай биш" хэмээн хариулсан нь олны дургүйцлийг хүргээд байна. Тэрбээр мөн "Rokitt Bay-г REAL биш" гэх мэтээр ярьж буй нь олны бухимдлыг улам хурцатгасан.
Тэгвэл мань эр өнөөдөр цацагдсан "PODCAST ROOM" подкастад реппер Gvnsor-ын хамтаар оролцох үеэрээ Rokit Bay-г тулаанд дууджээ.
Энэ үеэрээ FLA "Rokit Bay юу ч хэлээгүй, түүнд буруу байхгүй. Миний ч гэсэн буруу байхгүй. Би нэвтрүүлгийн үеэр өөрийнхөө үзэл бодлыг л хэлсэн. Одоо ганцхан арга л үлдлээ. Одоо тэгээд "diss" шаалцъя. Rokit Bay-д ингэж л хэлье. Үнэхээр л орк массынхаа ярьдаг шиг Монголын номер нэг реппер юм бол, би оролдож болдоггүй хүнээрээ оролдчихсон юм бол аймар дуу хий. Дуугаар гоё шаалцъя. Өөр юмаар шаалцъя гэвэл тэгье. Би бэлэн байна. Хүн өөрийн гэсэн зүйлээ хамгаалдаг биз дээ. Тэрэн шиг би ч бас хамгаална. Түүнийг бодвол би хамаагүй бага дэмжигчтэй юм байна. Тэднийгээ хамгаална, алалцана. Би одоо энэ асуудлыг зүгээр хаячихвал намайг сонсдог, миний дуунд дуртай хүүхдүүд алуулах гээд байна шүү дээ. Мянган п*зда нар муулуулаад миний дууг сонсохоо больчихюол яана" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)