БАРИМТ 1
1998 оны нэгдүгээрр сарын 17-нд Улаанбаатар хотод Баатарын ууган охин болон мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний уран бүтээлийн нэр нь Twinpearly.
БАРИМТ 3
Дуучин, ая зохиогч.
БАРИМТ 4
"Mongolian's Got Talent" шоуны хоёрдугаар улиралд тэрбээр Вэнс Жойгийн " Riptide " дууны укулеле хувилбарыг толилуулж, эцсийн шатанд шалгарсанаар алдар нэрд гарчээ.
БАРИМТ 5
Дараа нь тэрээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "The Voice of Mongolia" телевизийн реалити шоуны гуравдугаар улиралд оролцсон байдаг.
БАРИМТ 6
Тэр Тэнүүн, Нэгун гэсэн хоёр дүүтэй.
БАРИМТ 7
Тэрбээр МУИС-д сэтгэлзүйч мэргэжлээр суралцсан.
БАРИМТ 8
Тэр англи, орос хэлээр ярьдаг.
БАРИМТ 9
Ахлах сургуульд байхдаа гитар тоглож сурсан.
БАРИМТ 10
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, "Mongolia's Got Talent шоуны тайзан дээр Вэнс Жойгийн " Riptide" дууны укулелетэй хувилбарыг үзүүлсэн нь дэлхийн "Got Talent" шоуны онцлох үйл явдлуудад багтжээ.
БАРИМТ 11
Тэрээр 2016 онд "Playtime" наадмын тайзан дээр гарч ирсэн нь "Le Flaners" инди хамтлагийн гоцлол дуучин болсноор байв. Тус хамтлаг албан ёсоор ганцхан "Street Thoughts" сингл гаргасан бөгөөд удалгүй тарсан.
БАРИМТ 12
Тэр багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Хамгийн сүүлд тэрбээр Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншжээ.
БАРИМТ 13
Өрөөндөө тэр өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд нь одоо зургаан ширээний цаг бий.
БАРИМТ 14
Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.
БАРИМТ 15
Тэр долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.
БАРИМТ 16
Ихэрсувд арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж нь арван жилд байхад нь түүний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байжээ. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг байсан гэнэ. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг байжээ.
БАРИМТ 17
Тэрбээр 12 жил айлын ганц хүүхэд байсан.
БАРИМТ 18
Тэр арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн.
БАРИМТ 19
Тэрбээр 2022 оны "The Voice of Mongolia" шоунд Ука шүүгчийн багт багтан дэд байр эзэлсэн.
БАРИМТ 20
Б.Ихэрсувдын хувьд Асашёорюү анхны эхнэр Г.Тамирын хайртай дүү нь гэнэ лээ. Тиймдээ ч Аса аварга Б.Ихэрсувдад зориулж хөгжим хүртэл бэлэглэж байсан.
БАРИМТ 21
Хүмүүс салсан гэлцдэг ч тэр гадаад найз залуугийнхаа зургийн инстаграммаас устгаагүй. Түүний өмнөх найз залуу нь Америкт амьдардаг, Калифорни мужид уран бүтээлээ туурвидаг “Return” хамтлагийн бөмбөрчин Ц.Амирлан гэдэг залуу. Ц.Амирлин хөгжим тоглохын зэрэгцээ тулааны урлагаар хичээллэж, багагүй амжилт гаргаж яваа авъяаслаг залуу.
БАРИМТ 22
Машины улсын дугаар үйлдвэрлэж хөлжсөн гэгддэг “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэнгийн зээ охин ажээ.
БАРИМТ 23
Түүнийг илтгэх хамгийн чухал зан чанар бол эрэмгий байдал Энэ бүхнийг нь "Би сошиалд нэг их идэвхитэй байдаггүй. Гэхдээ ганц хоёр муухай сэтгэгдэл олж уншсан. Эхэндээ эвгүй байсан ч нэг их хүндээр тусгаж авмааргүй байгаа" хэмээн ярьсан нь илтгэнэ.
БАРИМТ 24
"Дуулах бол миний хамгийн дуртай зүйл. Байж болох бүх аз жаргалаа мэдэрдэг" гэж тэр нэгэн удаа ярьжээ.
Сэтгэгдэл (5)