Израилийн цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр зүүн Иерусалим дахь Шуафат дүрвэгсдийн хуаранд хилийн цагдаа нарын нэг 12 настай Палестин хүүг буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
Израилийн цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ, дүрвэгсдийн хуаранд үймээн гарсны дараа цагдаагийн алба хаагчид хариу арга хэмжээ авч, хилийн цагдаагийн ажилтан яаралтай арга хэмжээ авсан гэжээ. "тэдний зүг агаараас салют буудаж байхад хүчнийхэнд аюул учруулсан сэжигтний зүг буудсан" гэжээ.
CNN-ийн олж авсан видео бичлэгт Рами Аль Халхоули хүү цагдаагийнхны зүг салют чиглүүлсэн байгааг харуулжээ. Удалгүй буун дуу гарахад хүү газарт унав. Түүний гараас салют тэнгэрт буухад нь харагдана.
Өмнөх жилүүдэд Израиль-Палестины мөргөлдөөний голомт болдог байсан лалын шашинтнуудын ариун Рамадан сарын гурав дахь шөнө уг хэрэг гарав. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, мягмар гаргийн орой хүмүүс аюулгүй байдлын хүчнийхэн рүү салютаар буудацгаасан байна.
Хачирхалтай нь хүмүүс хүүгийн талд бус, харин буудан хөнөөсөн цагдаагийн талд байгаа гэнэ.
Л.Сайнаа