Нэг жилийн хугацаанд "Боинг" компанийн онгоцууд олон улсад цөөнгүй удаагийн ослыг буулт хийж, хаалга нь нислэгийн үеэр салж унасан зэрэг асуудалд орооцолдсон. Уг асуудлуудад санаа чилээж, тус компанийн үйлдвэрлэлийн стандартын талаар асуудал хөндөж явдгаараа алдартай Боинг компанийн хуучин ажилтан АНУ-д нас барсан байдалтай олджээ.
Жон Барнетт 2017 онд тэтгэвэрт гарах хүртлээ Боинг компанид 32 жил ажилласан юм. Тэрээр нас барахынхаа өмнөх өдрүүдэд тус компанийн эсрэг мэдүүлэг өгч, шүүхийн байраар гүйдэлтэй байсан гэж болно. Барнетт нас барсныг сонсоод гунигтай байгаагаа тус компанийн удирдлагууд мэдэгдэв. Чарлстон дүүргийн шүүхийн эмч түүнийг нас барсныг даваа гарагт BBC-д баталжээ.
62 настай байсан тэрээр гуравдугаар сарын 9-нд шархаа даалгүй нас барсан, цагдаа нар одоогоор шалгаж байгаа гэнэ. Барнетт эрүүл мэндийн шалтгаанаар 2017 онд тэтгэвэрт гарах хүртлээ АНУ-ын агаарын тээврийн тус аварга компанид 32 жил ажилласан.
2010 оноос хойш тэрээр Хойд Чарлстон дахь үйлдвэрт чанарын менежерээр ажиллаж, голчлон холын замд ашиглагддаг орчин үеийн агаарын тээврийн "787 Dreamliner" онгоцыг үйлдвэрлэхэд гар бие оролцсон нэгэн.
Тэтгэвэрт сууснаасаа хойш тэр тус компанийн эсрэг олон ч зүйлийг хэвлэлд ярьж, шүүмжилсээр иржээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)