Цагдаа болохын тулд Австрали улс руу цагаачилсан Британи эр сүй тавьсан баяраа тэмдэглэж байх үедээ нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 29 настай байсан Лиам Триммер ням гарагт Баруун Австрали дахь гэртээ ахуйн осолд орж, гүрээнийхээ судсыг гэмтээжээ.
Хэдийгээр ойр дотны хүмүүс нь түүнийг аврах гэж оролдсон ч түргэн тусламж ирэхээс өмнөхөн Триммер нас барсан гэж албаныхан мэдэгдэв. Хамтран ажиллагсад нь түүнийг тусч, энэрэнгүй нэгэн байсныг дурсав.
Цагдаа нар уг үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй бөгөөд хэргийг шүүх эмнэлэг шалгана гэж мэдэгдэв. Түүний үхлийн шалтгаан нь "каротид артериуд"-ын гэмтэл юм. Эдгээр нь хүзүүний хоёр талд байрладаг, тархины цусан хангамжийг хангадаг гол судаснууд юм.
Триммер цагдаагийн байгууллагад ажиллахаар 2013 онд Их Британиас Австрали руу нүүн суурьшжээ. Тэрээр 2017 онд академийн сургалтаа төгсөөд Пертээс зүүн тийш 600 км-ийн зайд орших Калгурли хот руу нүүж, цагдаагийн гэмт хэрэг, тактикийн хариу арга хэмжээний ангиудад ажиллаж байв.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг Британийн бусад залуу иргэдийг WA-д нүүлгэн шилжүүлэхийг уриалж байсан гэдгийг онцлов. Мөн тус мужийн цагдаагийн холбооноос эмгэнэл илэрхийлэв.
Л.Сайнаа