"The Raspberries" хамтлагийн гоцлол дуучин асан, "All by Myself" дуугаараа олонд алдаршсан, дуучин Эрик Кармен 74 насандаа таалал төгслөө.
Түүний хөтөлдөг байсан цахим хуудаснаа "Эрик Кармен нас барсан тухай зүрх шимшрүүлсэн мэдээг бид маш их гунигтайгаар хуваалцаж байна. Бидний эелдэг, хайраар дүүрэн, авъяаслаг Эрик амралтын өдөр унтаж байхдаа нас барсан" гэж бичжээ.
Үхлийн нарийн шалтгааныг тодорхой дурдаагүй юм.
Кармен 1970-аад оны "The Raspberries" поп рок хамтлагийн ахлагч байсан.
Хамтлаг тарсны дараа тэрбээр "All by Myself", "Hungry Eyes" зэрэг хит дуунуудыг бүтээж, ганцаарчилсан уран бүтээл туурвих болжээ.
Л.Сайнаа