Өнгөрөгч ням гаргийн үдэш Европ тив дэх хамгийн томд тооцогддог Швейцарийн Альпийн нуруунд сураг алдраад байсан таван цаначин нас барсан байдалтай олджээ. Гэвч эрлийн багийнхан зургаа дахь цаначинг үргэлжлүүлэн хайсан хэвээр байна.
Нэг гэр бүлийн таван хүнээс бүрдсэн цаначид өнгөрсөн бямба гаргийн өглөө цанын алдартай газруудын нэг болох Зерматтаас хөдөлжээ. Тэд Тете Бланш мужид сураггүй алга болсон гэж Валейс кантоны цагдаагийн газраас мэдээлэв.
Цанаар гулгагчид 21-58 насныхан байсан гэж "Ройтерс" агентлаг өмнө нь мэдээлж байв. Тэд Валейс кантоноос ирсэн бол зургаа дахь хүн нь Фрибург кантоноос ирсэн гэх. Ням гарагт Тете Бланшаас цогцос нь олдсон цаначдын хэн болохыг цагдаа нар дэлгэрэнгүй мэдээллээгүй ажээ.
Цагдаа нар бямба гаригийн үдээс хойш Аролла тосгонд цуглаж, гулгахаар хөдөлсөн тэднийг үдээс хойш гэхэд ирсэн байхыг сануулсан ч тэд ирээгүй аж.
Аролла тосгон руу буцах замдаа цаначид 3,706 метрийн өндөртэй Тете Бланшийн давааны ойролцоо ор сураггүй алга болсны дараа бямба гаргийн оройноос эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Гэсэн хэдий ч цаг агаарын маш муу нөхцөл байдал эрэн хайх үйл ажиллагаанд саад хийсээр тэднийг олох хүртэл цаг алджээ.
Л.Сайнаа