Индонезийн Тээврийн яам саяхан нислэг үйлдэж байхдаа "Batik Air" компанийн хоёр нисгэгч унтсантай холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлнэ гэв. Энэ тухай тус яамны иргэний агаарын тээврийн ерөнхий захирал М Кристи Эндах Мурнигийн хэлснээс иш татан төрийн мэдээллийн Антара агентлаг мэдээллээ.
Нэгдүгээр сарын 25-нд Зүүн өмнөд Сулавеси мужийн Кендари хотоос нийслэл Жакарта руу нисэх үеэр нисгэгч болон туслах нисгэгч нар 28 минутын турш нэгэн зэрэг унтсаны улмаас жолоодлогын алдаа гарч, нислэг шугамаасаа гарчаа.
Азаар онгоцонд байсан 153 зорчигч, дөрвөн онгоцны үйлчлэгч нислэгийн үеэр бэртэж гэмтээгүй. Мөн ямар нэгэн осол гараагүй байна.
Антара болон урьдчилсан тайланд дурдсанаар "BTK6723" нислэг хоёр цаг 35 минут үргэлжилж, Жакартад амжилттай газардсан байна.
Мэдээлэлд дурдсанаар, туслах нисгэгч "зохистой амарч чадаагүй" тухайгаа өдрийн өмнө ахлах нисгэгчдээ мэдэгдсэн байна. Өмнөх нислэгийн үеэр хоёр дахь командлагч "30 минут орчим" унтаж амарчээ. Магадгүй эуг явдал нь тэдний нойроо буруу хуваарилсантай холбоотой гэцгээж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)