"Оппенхаймер" кино Оскарын шилдэг киноны шагналыг хүртэж, өнөө орой бут ниргэх шиг боллоо. Продюсер Эмма Томас шилдэг киноны шагналыг авах нь биелэх боломжтой мөрөөдөл байсныг огцолж найруулагч, түүний нөхөр Кристофер Нолан зэрэг уран бүтээлчдийг авьяасыг магтжээ.
"Тэр бол гайхалтай. Тэр онцгой хүн" гэж Эмма Томас нөхрөө магтав. Томас мөн киног бүтээхэд гол хамтран ажилласан жүжигчид болон багийнханд талархал илэрхийлсэн байна.
"Оппенхаймер" энэ жил Оскарын шагналыг тэргүүлж, шилдэг кино, шилдэг эрэгтэй жүжигчнээр Килиан Мерфи, туслах дүрээр Роберт Дауни нар, шилдэг найруулагчаар Кристофер Нолан зэрэг долоон Оскарын шагнал хүртжээ.
Зөвхөн Оскар гэлтгүй "Алтан бөмбөрцөг" зэрэг томоохон шагнал гардуулах ёслолыг эзэгнэсэн учир "Оппенхаймер"-ын хувьд амжилтааржил болж байна.
Л.Сайнаа