Кристофер Нолан "Оппенхаймер" киногоороо Оскарын шилдэг найруулагч боллоо. Нолан жүжигчид болон багийнхандаа талархал илэрхийлж, өөрийн эхнэр, киноны продюсер Эмма Томасдаа онцгойлон үг хэллээ.
"Итгэмээргүй юм аа, Эмма Томас. Продюсер бол манай бүх зүйл. Бас хүүхдүүдийн минь продюсер юм шүү. Би чамд хайртай" гэж тэр хэлэв. Дараа нь тэрээр Академид чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
“Академийн хувьд кино урлаг 100 гаруй жилийн настай. Уран зураг, театрын урлагт 100 жил ажилласнаас ялгаагүй зүйл. Энэ гайхалтай аялал эндээс хаашаа явж байгааг бид мэдэхгүй, гэхдээ чи намайг түүний нэг хэсэг гэж бодож байгааг мэдэх нь миний хувьд сайхан зүйл гэсэн үг. Маш их баярлалаа" гэж тэр хэлэв.
Оскарын шагнал гардуулах ёслолыг түйвээх шиг болж буй шилдэг ран бүтээл бол яах аргагүй "Оппенхаймер" кино байлаа.
Л.Сайнаа