Билли Эйлиш болон түүний ах Финниас О'Коннелл нар "Барби" киноны шилдэг эх дуугаар Оскарын шагнал хүртлээ.
Эйлиш “What Was I Made For?" дууны шагналыг авах үеэрээ "Би ийм зүйл болно гэж бодсонгүй. Би үнэхээр азтай бас нэр хүндтэй болсон мэт санагдаж байна" гэжээ.
Эйлиш, Финниас нар "Барби" киноны найруулагч Грета Гервигээс эхлээд өөрсдийн эцэг эх, багадаа уг киноны анимейшн хувилбарт дүр бүтээж байсан байсан Эйлишийн найз зэрэг олон хүнд талархал илэрхийлэв.
Эйлиш уг уран бүтээлийг өөрийнх нь бодсоноос ч илүү хувийн байсан гэдгийг онцолж, уг дууны ихэнх хэсгийг утга учир, зорилгоо тодорхойлоход хүргэхээр чухал хийгээд сэтгэл хөдөлгөм гэв.
Тэрбээр уг бүтээлийг Финнеастай хамт нэг шөнийн дотор бичсэн гэдэг.
Л.Сайнаа